ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ
Үйлчилгээний нөхцөл
Манай захиалгын үйлчилгээний зорилго нь үйлчлүүлэгчид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг хүргэх юм. Үүний тулд бид үйлчлүүлэгчийн захиалсан бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, тоо ширхэг, хийц, чимэглэл, бичих үг, өгүүлбэр зэргийг алдагдуулахгүй буюу өөрчлөхгүйгээр захиалгыг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Захиалга хүлээн авах

Үйлчлүүлэгчийн захиалгыг бэйкерийн ажилтан “Захиалга хүлээн авах маягт”-ын дагуу захиалгын утсаар /7777 5420/ ажлын өдрүүдэд 09:00-19:00, Бямба, Ням гарагт 10:00-19:00 цагт болон биечлэн төв бэйкерт хүлээн авна.

Бид таны захиалсан бүтээгдэхүүнийг хүлээн авах хугацаанаас тань 1 цагийн өмнө үйлдвэрлэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор ажиллана. Бүтээгдэхүүнд дагалдах бичиг, баримтыг (зарлагын падаан, шаардлагатай бол шинжилгээний бичиг) бэйкерийн ажилтан танд бэлтгэн өгнө.
Төлбөр, тооцоо хийх

Захиалгыг хэмжээ, тоо ширхэгээс үл хамааран уг захиалгыг баталгаажуулах зорилгоор урьдчилгаа болгон нийт үнийн дүнгийн 50%-ийг бэлэн болон бэлэн бусаар төлснөөр захиалга авсанд тооцогдоно.

Үлдэгдэл тооцоог бэлэн болон бэлэн бусаар төлөх ба нийт үнийн дүн 100% төлөгдсөн тохиолдолд захиалгыг танд хүлээлгэн өгнө.

Хэрэв гүйлгээ бэлэн бусаар хийгдсэн бол байгууллагын дансанд төлбөр орж ирсэн эсэхийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийгдсэнд тооцно.
Тусгай болон хуримын бялууны захиалга авах

Тусгай захиалгын тортыг хийж үйлдвэрлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг учир захиалгыг 1-2 өдөр буюу 24-48 цагийн өмнө хүлээн авна.

Үйлчлүүлэгч болон бэйкерийн ажилтан нар “Захиалга хүлээн авах маягт”-ын бусад тэмдэглэл хэсэгт бялууны суурь ба түүний бүрдэл хэсгийг нэг бүрчилэн бичиж тэмдэглэн баримтыг 2 хувь үйлдэнэ.

Бэйкерийн ажилтан нь тусгай захиалгын бялууны суурийг үйлчлүүлэгчид давхараас хамаарахгүй ……… ₮ барьцаа байршуулан хүлээлгэн өгнө. Барьцааны хэмжээ нь манай дотоод журам дахь хавсралтаар зохицуулагдана.

Үйлчлүүлэгч өөрийн буруугаас үүдэн бялууны суурь ба түүний бүрдэл хэсгийг буцаан өгөх үед дутаасан эсвэл эмтэлсэн, хагалсан тохиолдолд байршуулсан барьцаанаас төлж хохирлыг барагдуулна.
Захиалга хүлээлгэн өгөх ба хүргэх

Үйлчлүүлэгч нь захиалсан бүтээгдэхүүнээ “Захиалга хүлээн авах маягт”-д заасан хугацаанд биечлэн хүлээн авах ба хүргүүлэх боломжтой.

Захиалгын дүн нь 100,000₮ дээш бол хот дотор хүргэлт нь заасан бүс дотор үнэгүй байна.

Дор заасан бүсээс холдох 1 км тутам 1000 ₮ төгрөг болно.
● Хойд зүгт: Хайлааст, Чингэлтэй, 7-н буудал, Бэлхийн автобусны эцэс
● Зүүн зүгт: Ботаникийн эцэс, Шар хадны автобусны эцэс
● Баруун зүгт: Ханын материал, Толгойт, Нарангийн гол, Орбитын автобусны эцэс
● Урд зүгт: Зайсан, Нисэхийн автобусны эцэс
● Хойд зүгт: Хайлааст, Чингэлтэй, 7-н буудал, Бэлхийн автобусны эцэс
● Зүүн зүгт: Ботаникийн эцэс, Шар хадны автобусны эцэс
● Баруун зүгт: Ханын материал, Толгойт, Нарангийн гол, Орбитын автобусны эцэс
● Урд зүгт: Зайсан, Нисэхийн автобусны эцэс

Үйлчлүүлэгч 25,000 ₮ дээш үнийн дүн бүхий бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд доор заасан бүс нутаг дотор 2,000₮-өөр хүргэлт хийгдэнэ.

Хэрэв үйлчлүүлэгч бэлэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг заасан хугацаанд авахгүй эсвэл буцаах тохиолдолд урьдчилгааг буцаан олгохгүй.

Захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхээс 24 цагийн өмнө утсаар болон биечлэн мэдэгдсэн тохиолдолд урьдчилгааг 100% буцаан олгоно.
Бэйкерий бүтээгдэхүүнд хямдрал олгох

Үйлчлүүлэгч нэг төрлийн бүтээгдэхүүнээс 100 ширхэг буюу түүнээс дээш тоотой захиалахыг хүсвэл хямдралыг бэйкери хариуцсан маркетингийн менежертэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хийнэ.