Багцын үйлчилгээ
Манай хамт олон танд бэйкерийн бүтээгдэхүүнийхээ багц үйлчилгээг санал болгож байна. Энэхүү багц нь аливаа хурал, зөвлөгөөн, уулзалт семинарын зайлшгүй нэг хэсэг болох цайны завсарлагын үеэр хэрэглэхэд тохиромжтой мах, махан бүтээгдэхүүн, амтлаг бүтээгдэхүүн, байгалийн цэвэр жүүсний иж бүрдэл юм.

Үйлчлүүлэгчийн захиалгыг бэйкерийн ажилтан “Захиалга хүлээн авах маягт”-ын дагуу захиалгын утсаар /7777 5420/ зөвхөн ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагт болон биечлэн төв бэйкерт хүлээн авна.

Бэйкерийн бүтээгдэхүүний багцын захиалгыг 1-2 өдөр буюу 24-48 цагийн өмнө хүлээн авна.


Захиалгыг хэмжээ, тоо ширхэгээс үл хамааран уг захиалгыг баталгаажуулах зорилгоор урьдчилгаа болгон нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлэн болон бэлэн бусаар төлснөөр захиалга авсанд тооцогдоно.

Үлдэгдэл тооцоог бэлэн болон бэлэн бусаар төлөх ба нийт үнийн дүн 100 хувь төлөгдсөн тохиолдолд захиалгыг танд хүлээлгэн өгнө.


Бүтээгдэхүүн нийлүүлэх сав, хайрцаг
- Бид таны захиалсан бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ өнгө үзэмжийг алдагуулахгүй савлах, хайрцаглахад анхаарна.
- Бэйкерийн ажилтан нь бүтээгдэхүүн нийлүүлэх хайрцаг, тагийг үйлчлүүлэгчид тоо хэмжээнээс нь хамааран……… ₮ барьцаа байршуулан хүлээлгэн өгнө. Барьцааны хэмжээ нь манай дотоод журам дахь хавсралтаар зохицуулагдана.
- Үйлчлүүлэгч болон бэйкерийн ажилтан нар “Захиалга хүлээн авах маягт”-ын бусад тэмдэглэл хэсэгт пластик хайрцаг ба тагны тоо хэмжээг бүрчилэн бичиж тэмдэглэн баримтыг 2 хувь үйлдэнэ.
- Үйлчлүүлэгч өөрийн буруугаас үүдэн хайрцаг ба тагийг буцаан өгөх үед дутаасан эсвэл эмтэлсэн, хагалсан тохиолдолд байршуулсан барьцаанаас төлж хохирлыг барагдуулна.
- Бид зөвхөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танд санал болгох бөгөөд бусад нэмэгдэл хэрэглэгдэхүүнийг /нэг удаагийн халбага, сэрээ, аяга г.м./ ханган нийлүүлэхгүй.

Захиалга хүлээлгэн өгөх ба хүргэх
- Үйлчлүүлэгч нь захиалсан бүтээгдэхүүнээ “Захиалга хүлээн авах маягт”-д заасан хугацаанд биечлэн хүлээн авах ба хүргүүлэх боломжтой.
- Үйлчлүүлэгч 25,000 ₮ дээш үнийн дүн бүхий бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд доор заасан бүс нутаг дотор 2,000₮-өөр хүргэлт хийгдэнэ.
- Захиалгын дүн нь 100,000₮ дээш бол хот дотор хүргэлт нь заасан бүс дотор үнэгүй байна.
- Дор заасан бүсээс холдох 1 км тутам 1000 ₮ төгрөг болно.
- Хойд зүгт: Хайлааст, Чингэлтэй, 7-н буудал, Бэлхийн автобусны эцэс
- Зүүн зүгт: Ботаникийн эцэс, Шар хадны автобусны эцэс
- Баруун зүгт: Ханын материал, Толгойт, Нарангийн гол, Орбитын автобусны эцэс
- Урд зүгт: Зайсан, Нисэхийн автобусны эцэс
- Хэрэв үйлчлүүлэгч бэлэн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг заасан хугацаанд авахгүй эсвэл буцаах тохиолдолд урьдчилгааг буцаан олгохгүй.
- Захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхээс 24 цагийн өмнө утсаар болон биечлэн мэдэгдсэн тохиолдолд урьдчилгааг 100% буцаан олгоно.