Түүхэн замнал

1998
Тэнгэрийн хишиг компани нь анх гурван ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тухайн үед гөөхий, саран боов, еэвэн гурван нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэж эхлэв.
1998
Анхны "Хишиг" хэвийн боовоо үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэв.

1998
Шоколадтай кремтэй анхны бялуудаа үйлдвэрлэв.
2000
Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдэд нэрийн барааны дэлгүүрүүдээ нээн ажиллуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 8 нэрийн барааны дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд шинэлэг, эрүүл ахунй шаардлага хангасан бялуу, бялуун бүтээгдэхүүн, нарийн боов, талх хүргэн үйлчилж байна.
2001
Дархан, Багануур, Сайншанд, Ховд, Цэцэрлэг, Мандалговь, зэрэг төв суурин газар болон хөдөө, орон нутагт 80 гаруй тогтмол харилцагч нартай болов.
2004
GS1 Монгол нийгэмлэгийн жинхэнэ гишүүн болов.
2005
Үйлдвэр, оффисын зориулалт бүхий барилгаа ашиглалтанд оруулж, компаниа өргөжүүлэв.

2005
"Soccer" нэрийн кафег нээн ажиллуулав.
2007
"Монголын хүнсчдийн холбоо"-ны гишүүнээр элсэв.
2008
Эрдэнэт хотод нэрийн барааны дэлгүүрээ нээн ажилуулав.

2009
Өсвөр насны хүүхдийн бие бялдарын хөгжлийг дэмжих зорилго бүхий "Тэнгэрийн хишиг ОПЕН"тэмцээнийг зохион байгуулж эхлэв. Энэ үеэс хойш одоог хүртэл уг тэмцээнийг тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
2010
Талхны цех ашиглалтанд оруулж "Амуу" "Соёолж" талхаа үйлдвэрлэв.
2011
Зохицуулах үйлчилгээтэй “Нүнжиг”, “Баялаг” бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэв.
2012
Цөцгийн крем, дээд зэрэглэлийн итали амаретто ликорь, какао, шотланд вискины орц найрлага бүхий дөрвөн нэр төрлийн "Тансаг" брэнд бялууг үйлдвэрлэв.
2012
Хөл бөмбөгийн фэнүүдэд зориулан мусс бялууны технологоор "Soccer" нэрийн бялуу, мөн түүнчилэн төрөл бүрийн жимсний желё бүхий "Эрхэс" бялуу, "Аарцтай бялуу" болон төрөл бүрийн жимсний мусс бялууг зах зээлд нийлүүлэв.

2012
"Амуу" брэнд талх БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнд бусад ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөн "Хүрэл" медаль хүртэв.

2013
Канад улсын дэлхийд алдартай "Юнифиллер" компанийн бялуу чимэглэх автомат шугам бүхий технологийг нэвтрүүлсэн анхны компани болов.

2013
Бялуу үйлвэрлэгч компаниудын дунд Саке -2013 спортын наадмыг санаачилан зохион байгуулав.
2013
Монголын Энтрепрёнерүүдийн холбооны "ECOPREUNER 2013" олон улсын ногоон энтрепренерийн хөтөлбөрийн хамтран зохион байгуулагчаар оролцов.
2013
Дотоод хяналтын хими, микробиологийн лаборатори нээн ажилуулав.
2014
Бялуу үйлвэрлэлд технологийн шинэчлэл хийгдэв.

2014
Жил бүрийн 6 сарын 1-нд хүүхэд багачуудыг баярлуулах “Бялууны баяр”-ыг хийж эхлэв.
2015
"Soccer" нэрийн кафег " Soccer" бэйкери болгон өргөжүүлэв.
2015
Гадаад худалдааны салбараа нээв. Одоогийн байдлаар Испаниас дээд зэрэглэлийн DEOLIVO брэндийн оливын тос, Тайландаас LIN брэндийн бор сахар, Шриланкаас CONTOUR брэндийн наргил модны самрын тос /кокосны тос/ зэрэг органик бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд хүргэж байна.
2017
"Soccer" бэйкери-г Tengeriin Khishig бэйкери болгон үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэв.
2017
Наран сүлжээ дэлгүүрийн Төмөр зам салбарт нэрийн бэйкери нээн ажиллуулав.
2018
Оргил сүлжээ дэлгүүрийн Яармаг салбарт инсторе бэйкери нээв.
2018
Катеринг үйлчилгээг нэвтрүүлэв/хийгдэж буй/