Дотоодын хяналтын нян судлалын болон химийн лаборатори

Манай компани нь 2013 оноос хими болон нян судлалын дотоодын хяналтын лабораторийг бий болгосон юм. Энэхүү лаборатори нь нэг талаас үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд орохоос өмнө тогтоох, нөгөө талаас нийт ажилчдын эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тогтмол хяналт тавих, үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмж, сав хэрэглэгдэхүүн болон үйлдвэрлэлийн орчны ариун цэврийг тогтмол хянах үндсэн зорилготой юм.

Тус лаборатори нь нян судлалын болон химийн лаборатори гэсэн үндсэн 2 хэсгээс бүрддэг. Нян судлалын лаборатори нь бүх төрлийн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнд эмгэг төрөгч нянг илрүүлж, бичил биетний ерөнхий тоог тогтоох бөгөөд химийн лаборатори нь тухайн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний чийглэг, хүчиллэг, хуурай бодисын хэмжээ болон мэдрэхүйн үзүүлэлтүүдийг стандарт хэмжээтэй нь харьцуулан тогтоодог.

Шинжилгээний сорьцны төрөл

  • Түүхий эд (төрөл бүрийн гурил, үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, элсэн чихэр, өндөг,төрөл бүрийн тоснууд болох цөцгий, ургамлын тос, маргарин, өрөм, өөхөн тос г.м.)
  • Бэлэн бүтээгдэхүүн (гурилан бүтээгдэхүүн, бусад бүх төрлийн хольц бүхий бүтээгдэхүүн) 
  • Багаж тоног төхөөрөмж, сав хэрэглэгдэхүүний арчдасын шинжилгээ
  • Үйлдвэрийн ажилчдын ажлын хувцас, гарын арчдасын шинжилгээ
  • Орчны агаарын шинжилгээ, үйлдвэрлэлд хэрэглэгдэх усны нянгийн ерөнхий тоо, бохирдол.
Дээрх сорьцуудад тогтсон хуваарийн дагуу шинжилгээг тогтмол гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлд хэрэглэгдэх үндсэн түүхий эд болох гурил, төрөл бүрийн үр, тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээс гарч буй бэлэн бүтээгдэхүүний сорьцонд сард 3-4 удаа нян судлалын шинжилгээг тогтмол хийж байна. Мөн түүнчилэн үйлдвэрлэлийн багаж тоног төхөөрөмж, сав хэрэглэгдэхүүн, нийт ажилчидын хувцас, гарын бактериологийн шинжилгээг долоо хоног тутамд, үйлдвэрлэлийн орчны агаарын бохирдол, ундны усны бактериологи шинжилгээг сард хоёр удаа тус тус хийж байна.
Энэхүү нян судлалын лаборатори нь дараах эмгэг үүсгэгч болон бусад бүх төрлийн бичил биетнийг илрүүлэх хүчин чадалтай.

Шинжилгээний давтамж

Баталгаат сорилтын үйл явц

Үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй бүх түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор улирал тутамд дотоодын хяналтын лабораторид хийгдсэн бүх шинжилгээг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн нян судлал, хими, хүнд металл, хөгц мөөгөнцөрийн лабораторид давтан баталгаажуулдаг.

Дотоодын хяналтын лабораторийн шинжилгээний хариу болон Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын төв лабораторийн дүгнэлтийн хамт харилцагч байгууллага, хэрэглэгчдэд илгээдэг.

Шинжилгээний үр дүн