ГАДААД ХУДАЛДАА

Бид 2015 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлд үйл ажиллагаа өргөжүүлэн явуулж байна. Бид бүтээгдэхүүнийг гадаадын аль нэг орноос импортлохдоо тухайн бүтээгдэхүүн нь /аль болох/ химийн нэмэгдэл бодисгүй, нэмэлт амт болон үнэр оруулагчгүй байх гэсэн зарчимыг баримтлан ажиллаж байна.

Одоогийн байдлаар Испаниас дээд зэрэглэлийн DEOLIVO брэндийн 3 төрлийн савалгаа, чанар бүхий оливын тос, Тайландаас LIN брэндийн цагаан болон бор элсэн чихэр, Шриланкаас CONTOUR брэндийн наргил модны самрын тосыг /кокосны тос/ 3 төрлийн хэмжээ бүхий савалгаатай бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд хүргэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Номин, Оргил, Миний дэлгүүр, Сансар зэрэг томоохон супермаркетуудаар худалдаалагдаж байна.